Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард нийт нутгаар агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 15.7-22.2 градус, Өндөр уулын бүсийн сумуудын нутгаар 13.2-20.7 градус, Алтайн өвөр говийн сумдад 11.6-16.2 градус хүйтэн байлаа. Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 10 градус дулаанаас 1 градус хүйтэн, шөнөдөө хамгийн бага температур 26-39 градус, хамгийн хүйтэн Эрдэнэбүрэнд -40.0 Цэцэгт -39.0 градус хүрч хүйтэрлээ. Агаарт -300 градусаас доош орж хүйтэрсэн өдөр Эрдэнэбүрэнд 13 бусад сумдын нутгаар 1-12 удаа ажиглагдсан байна. Сарын эхэнд агаар хөрсөндөө дулаарах эргээд хүйтрэх тохиолдол ажиглагдлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 13-23 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 16 градус дулаанаас 4 градус хүйтэн, Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 28-42 градус хүйтэн, хөрсөнд -400 градусаас доош орж хүйтэрсэн өдөр Эрдэнэбүрэнд 4, Цэцэг суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт сумдын нутгаар 44.9 мм цас орсон. Хамгийн их нь Мянгадад 6.5 мм, Эрдэнэбүрэнд 5.5 мм, Чандманьд 5.2 мм, Зэрэгт 4.5 мм, Жаргалантад 3.8 мм, Дарвид 3.5 мм бусад сумдын нутгаар 0.2-2.5 мм цас орсон.
Салхи(Wind): Өнгөрөгч сард эхний болон дунд 10 хоногтоо хүчтэй салхи шуургатай сүүлийн 10 хоногтоо тогтуун салхи багатай байлаа. Салхины их хурд Ховд суманд 34 м/с, Дуутад 28 м/с, Чандманьд 27 м/с, Дөргөн, Мөнххайрхан, Мянгадад 24 м/с, Жаргалант, Зэрэгт 23 м/с, Мөст, Эрдэнэбүрэнд 20-21 м/с, Дарвид 18 м/с, Манхан, Цэцэгт 16м/с хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар 2-12 м/с зөөлөн цасан болон шороон шуурга шуурсан байна. Сүүлийн 10 хоногт нийт нутгаар салхи багатай тогтуун байлаа.
Цас(Snow): 1 дүгээр сард цасны хээрийн хэмжилтээр цасны дундаж зузаан Булган, Алтай,Үенч суманд 4-13 см, 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны нягт 0.16-0.17 г/см3, Жаргалант,Зэрэг,Чандмань,Ховд, Дөргөн, Манхан, Мянгад, Мөст, Мөнххайрхан, Дуут, Цэцэг, Эрдэнэбүрэн,Дарви сумдад 0-6 см,10 баллын, бусад сумдын нутгаар 5-9 баллын тарлантсан цастай байлаа. Их нууруудын хотгорын сумдын нутагт уулаараа 3-6 см, шуурч хунгарласан гуу, жалга газраа 15-20 см, нам доор газраа 0-3 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Алтайн өвөр говийн сумдаар гуу жалга хунгарласан газраа 20-30 см ууландаа 40-60 см зузаан цастай байна. Алтайн салбар уулсаар цастай.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл, өвс өгөх, өвөлжилтийн бусад бэлтгэл ажил үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал жиндүү хүйтэн, салхи шуурга ихтэй байлаа. Гол, нуурын хөндийгөөр шөнөдөө 34-40 градусаас давж хүйтэн хонож байгаа тул малын өтөг бууц хөлдөх, хээлтэй мал хэвтрээсээ жиндэж хээл хаях, мал хорогдох нөхцөл бүрдэж болзошгүй тул малчид малын хэвтэр бууцыг хатаах, хуурай бууцаар сэлгэх арга хэмжээг авахыг зөвлөж байна. Ихэнх сумдад жиндүү хүйтэн малын өвс тэжээл хомс зэргээс малын хорогдол гарсан тухай мэдээ ирүүлсэн байна. 1 сарын байдлаар Эрдэнэбүрэнд 350, Ховдод 250, Дуутад 130, Мөнххайрханд 97, Дарвид 77 толгой мал хорогдсон мэдээ ирүүлсэн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ сард нийт нутгаар 44.9 мм тунадас орсон байна
- Салхины их хурд 4-34 м/с хүрсэн. Ховд суманд 34 м/с хүрсэн.
- Хамгийн их цастай 4-13 см /Булган,Үенч, Алтай /
- Агаарт -300 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо нийт нутгаар 1-13, Эрдэнэбүрэн 13 хоног дараалан ажиглагдсан. Энэ сарын эхний болон дунд 10 хоногийн эхээр фён салхины нөлөөгөөр агаар хөрсний температурын хэлбэлзэл ихтэй байлаа. Дунд 10 хоногийн дунд үеэс нийт нутгаар хүйтэрсэн.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 02 дүгээр сарын 02-нд